Та анх удаагаа сошиал медиаг өөрийн брэндэд ашиглах гэж байна уу? Тэгвэл..
21-р зуунд сошиал медиаг ухаалгаар ашигласнаар бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчидтэйгээ нягт харилцаа холбоо тогтоон өөрийн компанийн амжилттай ажиллах боломжыг нэмэгдүүлж чаддаг гэдэг нь батлагдсан зүйл юм. E-Consultancy(Дижитал маркетингийн судалгааны компани)-ийн гаргасан судалгаагаар “Нийт брэндүүдиийн 71% өөрийн маркетингийн төлөвлөгөөнд сошиал медиаг илүүтэйгээр тусгаж дараа жил илүү олон дагагчтай болох, брэндийн хоногшуулалтыг сошиал медиад хийх гэсэн зүйлс тусгасан” гэх судалгааг гаргажээ.
Та дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж тэдний түвшинд нэгдэн салбартаа тэргүүлэгч болохыг хүсч байна уу? Өөрийн брэндийг сошиал медиад хоногшуулалт хийхэд туслах дараах 4 зөвлөгөөг танд хүргэе.
1. Таны брендийн дүр төрхийг дэмжиж ажиллах зөв сүлжээг сонгох
Таны хамгийн эхний алхам бол өөрийн зөв сувгийг сонгох байх болно. Цахим ертөнцөд зуу зуун сошиал медиа цахим хуудсууд өнөөдөр ажиллаж байна. Үүнээс танай зорилтот зах зээл дэх хэрэглэгчдийн дийлэнх хувь нь байдаг, эсвэл илүү олон хүмүүс хэрэглэдэг сошиал медиаг ашиглах нь хамгийн зөв сонголт байх болно. 2015 оны байдлаар хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлж буй сошиал медиа сувгуудыг танд танилцуулбал
- Facebook бол брендийн мэдлэг ойлголтыг сурталчилах хамгийн сайн платформ болоод байна. Америкийн нийт иргэдийн 3/4 нь фейсбүүкийг ашигладаг гэсэн судалгаа байдаг ба фейсбүүк нь ямар ч брендийн идэвхижүүлэлт хийхэд төгс платформ бөгөөд хэрэглэгчдийг хүйс болон насны ангилалаар хуваах гэх мэт маш олон төрлийн мэдээллийн баазыг ашиглах боломжтой байдгаараа давуу талтай.
- Instagram бол зургаар бренд сурталчилгаагаа хийдэг компаниудад төгс сонголт байх болно. Ялангуяа хувцас үйлдвэрлэдэг компаниуд болон жижиглэнгээр худалдаа хийдэг хүмүүст илүү тохиромжтой. Хэрвээ таны зорилтот хэрэглэгчид залуучууд бол энэ таны бизнест тохирох төгс платформ болж чадна гэдэгт итгэлтэй байна.
- Google+ сошиал медиаг технологийн салбарт байдаг эрчүүд ноёрхсон гэж хэлж болно. Тэгэхээр таны бизнес технологитой холбоотой мэдээлэл болон үйлчилгээ явуулдаг бол энэ таньд тохирох платформ яахын аргаггүй мөн.
- Pinterest эмэгтэй хүмүүст хүрж ажиллахад тохирсон платформ юм. Ялангуяа үнэт эдлэл болон хувцас худалдаалдаг брендүүдэд илүү тохиромжтой.
- Linkedin таны компанийн үйл ажиллагаа B2B бол таньд бизнестэй холбоотой агуулгыг дэмжих болон бусад компаниудын нөлөө бүхий хүмүүстэй холбогдоход тус болох хүчтэй талбар юм.
2. Чанартай агуулга түгээх
Дараагийн хүргэх чухал зөвлөгөө бол та өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд хэрэглэгчдэд хэрэгцээтэй, бусад хүмүүстэй хуваалцахыг хүсэхээр агуулгыг бүтээх хэрэгтэй. Та олон нийтийн хуваалцдаг буюу share хийгдэхүйц агуулгыг бүтээгч болохын тулд дараах зарчмууд танд туслаж магадгүй юм.
- Агуулгын нэг жижиг хэсэг ч гэсэн таны брендийн дүр төрхийг илэрхийлж байх ёстой гэдгийг санаарай.
- Хошигнол хэзээ ч мода -оос гарахгүй. Жишээ дурдивал сошиал медиад хамгийн их ашиглагддаг, трэнд болдог агуулгын нэг бол меме юм. Меме нь хошин байдлыг энгийнээр илэрхийлдэг сошиал медиагын алдартай брэнд гэж болохуйц зүйл.
- Текстэн агуулгаас илүүтэйгээр дүрс бичлэг зах зээлд илүү сайн цуурай болж чаддаг.
- Зурган мэдээлэл нь текс мэдээллээс94%-р илүү хандалтыг үүсгэж чаддаг. Хэдийгээр твиттерт зурагтай агуулганаас 7 дахин их текстэн агуулга твиттерт ордог ч гэсэн энгийн текстэн агуулгаас 2 дахин илүү хандалтыг авж чаддаг байна.
- Амжилттай агуулга бэлтгэх аргуудын бас нэгэн хувилбар бол ямар төрлийн пост тухайн цаг хугацаанд эрэлттэй явж байна түүнтэй хөл нийлүүлэн алхаж илүү хувилбарийг үүсгэх юм. Өдөр бүр нийгэмд болж буй болон, өөрт тохиолдсон зүйлсээ хүмүүс өөрийн сошиал медиад хуваалцдаг. Харин тэрхүү агуулга хүмүүсийг татах ямар нэгэн онцгой зүйлтэй бол маш хурдан тархах боломжтой.
Одоогийн байдлаар Монгол улсын сошиал медиа хэрэглэгчдийн дунд трэнд болж буй зүйл бол “dubsmash” апп-г ашиглан хийсэн видео болоод байна. Хэрвээ та ямар зүйл эрэлттэй явж буйг мэдэхгүй бол сошиал медиагын трэнд илрүүлэгч олон цахим хуудсууд байдаг ба тэднийг ашиглаж болох юм.
Жишээ нь: Buzzsumo, Buzzfeed гэх мэт.
3. Нөлөө бүхий хүнийг хөдөлгөх хүч болгох
Сошиал медиад нийтлэсэн агуулга тань олон хүмүүст хүрэх гэдэг хамгийн чухал зүйлүүдийн нэг. Гэхдээ таны бренд олон хүмүүст танигдаагүй байвал таны дуу хоолой энэ том ертөнцөд замхраад алга болно шүү дээ.
Тиймээс олон хүмүүст нэг арга бол сошиал медиад нэр хүнд бүхий хүнийг ашиглах юм. Үүнийг ашиглах гэж байгаа бол дараах аргуудыг ашиглаарай.
- Тэдний нэрийг эсвэл цахим хуудсыг нь агуулгын хэсэгтээ иш татах. Ингэснээр таны нөлөө бүхий мэдэгдэл ирж таны агуулгыг уншиж тараах боломж бүрдэнэ.
- Аль нэг нөлөө бүхий хүнээ өөрийнхөө хуудсанд хуваалцаж буй агуулгандаа Tag хийж мэдэгдэх.
Үүний гол зорилго тэд таны мэдээллийг уншаад өөрийнхөө дагагчидтайгаа хуваалцах юм. Магадгүй тэрхүү нөлөө бүхий хүнтэй холбоо тогтооно гэдэг цаг хугацаа шаардах байх. Гэхдээ таньд энэ алхам хэрэг болохгүй ч байж болох юм. Учир нь та үнэхээр үнэ цэнэтэй агуулга бүтээж чадвал хэрэглэгчидэд хүрэх нь гарцаагүй байдаг.
4. Уралдаан явуулах
Сошиал медиад тэмцээн зарлах стратеги нь олон брэндүүд ашигладаг хэдий ч та өмнө нь явагдаж байгаагүй давтагдашгүй, өвөрмөц тэмцээн уралдаан зохион байгуулж чадвал яахын аргаггүй таны нэр хүндийг өсгөх амжилттай стратегиудын нэг юм. Хэрэглэгчдийг идэвхжүүлэх хамгийн том хүчин зүйл бол уралдааны шагнал байдаг. Тиймээс чамлахааргүй шагналтай, өмнө нь явагдаж байгаагүй тэмцээн уралдааныг зохион байгуулж чадвал өөрийн брэндийг та сошиал медиад сурталчилж чадна.