Гар утсанд ээлтэй цахим хуудас бүтээхэд анхаарах зүйлс

Гар утсанд ээлтэй цахим хуудас бүтээхэд гаргадаг нийтлэг 3-н алдаа

Алдаа 1 – Хэрэглэгчдээ мартах

Гар утасны технологид таарсан сайн цахим хуудас нь таньд ашигтай гэдгийг санах хэрэгтэй – сонирхолтой нийтлэлийг чинь унших эсвэл дэлгүүрийн чинь хаягийг авахад амар байх нь чухал юм. Та зөвхөн гар утсанд зориулагдсан форматтай цахим хуудас зохиох занганд бүү ороорой /зөвхөн гар утсанд л гоё харагдах байдал/ үүнийг хийвэл таны бүх ашигтай ажиллагааг холоо шидэж ч магадгүй л юм. Харин гар утсанд ээлтэй цахим хуудсыг зохион бүтээнэ гэдгээ санах хэрэгтэй /үнэхээр гар утасны хэрэглэгчдэд ашигтай, худалдан авагчдын хамгийн нийтлэг ажлуудыг оновчтойгоор шийдэх юм/

Алдаа 2 – Компьютерийн цахим хуудсаас өөр домайн, дэд домайн эсвэл дэд тайлбартай болгохоор шийдэх

Өөр домайнаар гар утсанд ээлтэй цахим хуудас бүтээнэ гэдэг таны ажлын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд шинэчлэх/update/ асуудлын үед таны ажил улам л ихсэнэ гэж ойлгож болно. Тиймээс та өөр домайн хаягаар гар утсанд ээлтэй цахим хуудас бүтээж байснаас RWD буюу гар утсанд ч таблетанд ч компьютерт ч нэг хаягаараа ажиллах чадвартай цахим хуудсыг бүтээвэл таны ажиллах ажиллагаа бага бөгөөд зөвхөн нэг кодоор л бүх шинэчлэлийг хийж болно гэсэн үг. RWD нь Гүүглийн шаардлагатай тохиргоонд багтсан зүйлүүдийн нэг юм.

Алдаа 3 – Өөрийгөө эн тэргүүнд тавих

Та мэдээж гар утсанд ээлтэй цахим хуудас бүтээх анхны хүн биш болохоор бусад салбаруудын хийж бүтээс олон олон гар утсанд ээлтэй цахим хуудаснуудаас туршлага судалж болно. Тэдний алдаа болон тэд хэрхэн шинэ санаа гаргаж ажиллав, тэдэнтэй хэрхэн өрсөлдөх вэ? гэсэн зүйлүүдийг судалж авах боломж таньд бүрэн нээлттэй бий.

Гар утсанд тохиромжтой цахим хуудас хийхийн тулд мэддэг байх ёстой 3-н зүйл

1. Үйлчлүүлэгчид хэрэглэхэд амраар хийх.

Зочдын зорилгыг биелэхэд таны цахим хуудас туслах ёстой. Тэд магадгүй таны блог постоор өөрсдийгөө зугаацуулах гэж ,таны рестораны хаягийг авах гэж эсвэл бүтээгдэхүүнийг үзэх гэж орох байх. eCommerce-ийн Аби Дар тайлбарлахдаа “гар утсанд тохиромжтой бүх л зүйлийг бүтээхдээ бид хэрэглэгчдэд аль болох амар амьдрах талаас бүх зүйлийг хийдэг”.

Хэрэглэгчид амар байхаар цахим хуудсынхаа загварыг тааруулах.

Тэдний энгийн зорилгуудыг биелүүлэх: зорилгын төлөвлөлт, таны цахим хуудсанд зочлох, зорилгын биелэлт

Жишээгээр тайлбарлахад:(1)хэрэглэгч худалдаж авах гэрлийн лампаа хайн цахим хуудсаа сонгоно (2) Гэрлийн чийдэнгүүдийн сонголтуудыг харна; сүүлд нь (3) Сонгосон гэрлийн чийдэнг худалдаж авах

.

2. Гар утас хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр бүтээх

Гар утсанд тохиромжтой цахим хуудас хийх эн тэргүүнд шаардлагатай. Юунаас ажиллаж эхлэх вэ гэвэл гар утас хэрэглэгчдийн хамгийн чухал нийтлэг асуудлуудыг шийдэх байдлаар ажиллаж эхлэх хэрэгтэй. Та өөрийн цахим хуудсаа ашиглах хялбар дэмжлэгийн аргаар дизайнаа зохиосон ч болно. Өөрийн интерфейс болон тавцангуудын хувьд нэгдмэл нэг туршлага олгож байхад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. “Гар утсаараа дэлгүүр хэсэгчид ихэнхи ашиглахад амар сайтууд уруу зочилдог, харин үүний 48 хувь нь гар утас дэмжигч цахим хуудсын чанарыг харсаны дараа сонголтоо хийдэг байна" MediaPost оос иш татав.

3. Гар утасны бүх төрлийн төхөөрөмжинд ажиллах темплайт, дэлгэцийн загвар, эсвэл дизайн сонгож ажиллах/Өөрөөр хэлбэл responsive web design ашиглах/

“Responsive web design” эсвэл RWD нь таны цахим хуудас гар утас, таблет, эсвэл компьютер ашиглаж байсан ч ижил хаяг ижил кодтой байх юм. Зөвхөн дэлгэцний хэмжээнд л таарж өөрчлөгдөнө гэсэн үг. Гүүгл бусад загвараас илүү RWD загварыг ашиглах нь илүү гэж бодож байна. RWD-ийн нэг үр ашиг нь 2 цахим хуудас хийж байснаас нэг төрлийн загвараар 2-ыг амжуулах аргачлал юм. (өөрөөр хэлбэл суурин компьютерын цахим хуудсын хаяг нь www.example.com бас таны гар утасны цахим хуудасны хаяг нь m.example.com байх шаардлагагүйгээр – Ганцхан www.example.com, хаягаар компьютер болон гар утас хэрэглэгчид зэрэг орох боломжтой болгохыг хэлнэ).

A responsive цахим хуудас нь бүх төрлийн дэлгэцийн хэмжээнд тааруулан нэг кодоор кодчилон бүгд ижил хаягаар орох боломжтой юм. RWD-г ашиглах нь олон цахим хуудас хийснээс илүү оновчтой бөгөөд хялбар арга юм.