404 алдааны хуудсыг та ямар байдаг гэж бодож байна?

Бид бүгд л энэ хуудсыг харж байсан. Цахим хуудсанд бяцхан алдаа гарах болон эсвэл холбоос нь устгагдсан хуудсанд нэвтрэхэд энэ жижиг алдааны хуудас гарж ирдэг. Гэхдээ та үүнийг брендийнхээ бяцхан зар сурталчилгааны хэсэг болгон хэрэглэгчээ гайхшруулж болох юм.

4-н өөр төрлийн уйтгартай хуучин 404 хуудсын хэв маягийг эвдэх аргачлал бидэнд байна.

Та маш богино хугацаанд онлайнаар тархсан хүн шиг орилдог ямааны бичлэгийг санаж байна уу?

Blue Egg цахим хуудас үүнийг ухаалгаар 404 алдааны хуудсандаа байршуулж өгжээ. Үүгээрээ ч зарим хэрэглэгчдээ гайхшруулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Цахим хуудас таньд видео үзэхийг санал болгон үйл ажиллагааны алдаатай байдлаасаа уучлалт хүсэн хэрэглэгчдийг стрессдүүлэхгүйгээр нүүр хуудас уруу буцах боломжийг шийдэж өгсөн байна.


Дараагийн хошигнолийг маш ухаалгаар ашиглаж чадсан цахим хуудас бол Henrik Hedegaard-ийн хувийн цахим хуудас юм. Одоо ямар ч хүн Хомер Симпсоныг хараад бага ч гэсэн инээмсгэлэхгүй гэж үү? Henrik fat guy hat ангийн Хомерийн дүрийг сонгон авч ашиглажээ. Бидний сэтгэлд үлдсэн комик дүрээр хэрэглэгчийг татан нүүр хуудас уруугаа буцах холбоосыг мөн тавьжээ. Энэ нь ухаалаг бөгөөд энгийн шийдлүүдийн нэг юм.


2) Зочдыг зугаацуулах

Та хоосон алдааны хуудсыг таны цахим хуудсаар зочлогчдыг хэсэгхэн хугацаанд зугаацуулах хуудас болгож болно. Товчхондоо хэрэглэгч анх удаа алдааны хуудсанд ороод үүнийг алдааны хуудас гэдгийг ч мэдэхгүй байх зүйл юм. Энэ нь таны цахим хуудсын зочидод дижитал аялалынх нь турш өгж буй бяцхан бэлэг байх болно.

Blue Daniel анимейшн болон киног гайхамжигтайгаар ашигласан юм. Та 404 алдааны хуудсанд хүрээд магадгүй та алдааны хуудсанд орсон гэдгээ ч мэдэхгүй байх. Та эхлээд энэ дэлгэцэн дээр юу болоод байна вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлнэ. Ийнхүү метро ч ирж та түүнд суугад алдааны хуудсаар аялах болно. Жижиг детайл хэсгүүд нь энэ хуудсыг улам чимж өгжээ. Энэ алдааны хуудсыг алдааны хуудас гэхээсээ илүү цахим хуудсанд байрласан ТВ шоу гэж ойлгохоор хийгдсэн байна.

Тоглоомноос илүү юу хэрэглэгчдийг зугаацуулах билээ дээ Blue Fountain алдааны хуудсандаа илүү бүтээлч ажиллаж Пакманыг байрлуулжээ. Та хэрвээ энэ хуудсанд газардсан л бол тоглохгүй байна гэдэг хэцүү. Хэрэглэгчдийн анхаарлийг бусад зүйлсд хандуулснаар хэрэглэгчийн бухимдал болон стресс нь алга болох боломж 90%-аас дээш байдаг.

3) Ур чадвараа харуул

9GAG топографи болон модерн өнгөний тогтолцоог ашиглан алдааны хуудсаа бүтээжээ. Уран бүтээлч сэтгэлгээгээр сонирхолтой гарчиг бэлдэн өнгөний зохицлыг зөв гаргаж өгснөөр хэрэглэгчдэд илүү аятайхан харагдах алдааны хуудсыг бүтээсэн байна. Энэ алдааний хуудас бүх хуудсаа ашиглах гэж оролдсонгүй зөвхөн дунд хэсэгт багахан текст энэ нь хүмүүсийн анхаарлыг татах тааламжтай нөхцөл байдлыг бүрдүүлдэг.

Hotdot-ын алдааны хуудас таныг удаан хугацаагаар сатааруулж чадах юм. Энэхүү дижитал уран бүтээлчдийн бүлгэм нь сая сая цэгүүдийг ашиглаж анимейшн 404 хуудсыг хийжээ. Та олон жижиг цэгүүд хоорондоо мөргөлдөн та компьютерийн хулгана цэгүүд дээр аваачин товшиход хариу үйлдэл үзүүлэн богино хугацааны дараа эргэн бий болдог. Үүгээрээ хүмүүсийн анхаарлыг татан жижиг зүйл дээр ч тэд чанарыг эрхэмлэдэг бусдаас онцгой бренд гэдгээ харуулж байгаагаараа онцлог юм.

Deviant Art бол дэлхийд танигдсан дүрслэл болон дүрслэх уран бүтээлчдийн цахим хуудсын нэгдэл гэж хэлж болно. Энэ алдааний хуудас нь их энгийн, өөрсдийнхөө маскотыг таниулах аргаар алдааны хуудсандаа чимэглэж өгсөн байдал юм. Энэ нь брендийнхээ өвөрмөц байдлыг илтгэх мөн хэрэглэгчдэд буруу замаар явсан гэдгийг энгийнээр ойлгуулах аргуудийн нэг юм.

4) Ажил хэргийн байдалтай байлгах

Энэ бол чухал ухагдахуун. Зочидоо цахим хуудсынхаа сөрөг хэсэгт үлдээгээд явчиж болохгүй. Тэр ямар нэгэн юм алдаатай болохоор л энэ хуудсанд очсон байгаа шүү дээ. Та өөрийнх нь хүссэн газарт аваачих багажийг яагаад тэдэнд өгж болохгүй гэж.

Starbucks албаны байдалтай 404 хуудсыг бүтээсэн. Юунаас болоод алдааны хуудас уруу орсон байж болох боломжит нөхцөл байдлыг мэдэгдэн дараагийн нөхцөл байдал болох хэрэглэгч хаашаа зүглэж болох вэ гэдгийг бодолцон нүүр хуудас, цахим хуудсын газрын зураг, санал хүсэлт авах холбоосуудыг хийж өгсөн. Бусад сайн алдааны хуудастай л ижил, хэрэглэгчтэй шууд харилцан санал хүсэлтээ авах боломжтой юм.

Mozilla мөн 404 алдааны хуудсаараа зочиддоо туслах аргаар ажиллажээ. Алдааны хуудсаас гарах 4-н чиглэлийг гаргасан. Алдааний хуудсанд үндсэн чиглүүлэгч цэсийг байрлуулж өгсөн. Мөн энэ цэсэнд Моззилаг шууд татах холбоосыг хийж өгснөөр зүгээр хэсүүчилж буй хэрэгэлэгчдэд өөрийн бүтээгдэхүүнээ таниулах маш том замыг засж өгсөн гэж хэлж болно.

Сөрөг байдлыг сайнаар ашиглаж цахим хуудсын зочдоо гайхшруулах боломж үргэлж байдаг. 404 хуудсанд жоохон цаг гарган сэтгэмж нэмж өгснөөр магадгүй хэрэглэгчдээ алдах аюулаас салах эсвэл таны блогийн, цахим хуудсын хамгийн сайн постыг харах завшааныг хэрэглэгчидэд олгох боломж үргэлж байдаг. Та гол нь түүнийгээ ашиглах хэрэгтэй юм шүү