Таны бизнес сошиал медиагүй бол....

Зарим бизнесүүд сошиал медиаг маркетинг болон бренд хөгжүүлэлтэндээ ашиглахдаа хойрго хэвээр байна. Энэ итгэхэд хэцүү ч гэсэн, ийм юм одоог болтол байсаар л байна. Энэ бизнесүүд хуучирсан үеээ өнгөрөөсөн маркетинг төлөвлөгөөг сошиал медиад ашиглан хэрэглэгчдээсээ улам ихээр холдож байдаг.

“Таны бизнест тохирсон сошиал медиагийн суваггүй байна гэдэг нь 1995 онд утасны шугамгүй байгаатай л ижил.” Кассандра Хейс SocialBro.com

Та сошиал медиагүй байснаар:

1.Хүмүүс таны бизнесийг ямар гайхамшигтай гэдгийг мэдэхгүй

Таныг бүх юмыг зөв хийдэг, бага ч гэсэн итгэлтэй хэрэглэгчийн баазтай байя гэж бодье. Таны бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг үйлчлүүлэгчид тань илүү олон хүнд таны бренд эсвэл үйлчилгээг яагаад таниулж болохгүй гэж? Сошиал медиад бизнесүүд энгийн байдлаар хэрэглэгч таны брендийг дагалдагч нартаа сайшааж сурталчилуулдаг, харин үүний дараагаар хэрэглэгчид таны брендээс худалдаж авсан зүйл нь үнэхээр сэтгэлд нийцсэн бол түүнийгээ нийтлэх бусадтай хуваалцахдаа сэтгэл хангалуун байдаг.

2.Та онлайн байхдаа хэрэглэгчийн хэлсэн үгийг мэдээгүй байх.

Таньд таалагдах таалагдахгүй нь огт хамаагүй, хэрэглэгч таны бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд сэтгэл хангалуун биш байвал ямар ч эргэлзээгүйгээр фейсбүүк, Твиттер болон бусад сошиал талбаруудаар дамжуулан хуваалцдаг. Хэрэв танд сошиал медиа байгаагүй бол сөрөг сэтгэгдэлүүдийг хэрхэн харж, хариулж, сөрөг ПР т хариу цохилт үзүүлэх бол.

3.Та өөрийн зорилтот хэрэглэгчдээ татах арга хойрго байх

Сошиал медиа бол харилцан бие биедээ нөлөөлдөг систем. Жижиг бизнесүүд брендүүдээ тойрон хүрээлсэн бүлэг үүсгэж мөн үнэнч хэрэглэгчдээ аажмаар нэмдэг. Бүтээгдэхүүний шинэчлэлтээ хуваалцах, хэрэглэгчдэд санал асуулга явуулах, уралдаан тэмцээн спонсорлох гэх мэт. Сошиал медиагийн оролцоо бага жижиг бизнесүүд хэрэглэгчийн үндсэн үйл ажиллагааг явуулахад их хэцүү байдаг.

4.Уламжлалт маркетинг сошиал медиа маркетингаас илүү өртөг өндөр

Телевиз сэтгүүл фм гэх мэт зүйлүүдээр сурталчилгаа явуулахад хэрэглэгч төдийлөн татагдахдахаа больсон үе билээ. Startup компаниудын сошиал медиад өөрийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг таниулсан маркетинг, идэвхжүүлэлт нь ихэнхидээ амжилт олдог байна.

5.Шинэ бүтээгдэхүүн эсвэл түүнийхээ шинэчлэлтийн талаарх мэдээллийг тийм ч амархан тарааж чадахгүй.

Бизнесүүд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхдээ эсвэл үндсэн өөрчлөлт хийгдэж байгаа мэдээллээ өгөхдөө фейсбүүк болон бусад сошиал сувгуудыг ашигладаг. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүнд тест хийж сошиал медиагаар дамжуулан хэрэгтэй зөвлөгөө өгөх тохиолдол ч байдаг. Ийм төрлийн хэрэглэгчид нь шинэ бүтээгдэхүүн эсвэл шинэчлэлтийн амжилтын магадлалыг нэмж өгдөг, яагаад гэвэл зорилтот хэрэглэгч юу хүсэж байгаа бас /юу хүсэхгүй байгааг/ мэдэж байгаа болохоор тэр шүү дээ.

6.Та өрсөлдөгчөө юу хийх гэж байгааг мэдэх магадлал бага

Танд сошиал медиа байхгүй ч гэсэн хэзээ ч битгий өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг таамагла, өрсөлдөөн таныг үргэлж арагшаа татна. Гэхдээ тэд нар таныг өрсөлдөөнөөс гаргах биш та тэднийг өрсөлдөөнөөс унагадаг байх хэрэгтэй. Өрсөлдөгчдийнхөө сошиал медианы үйл ажиллагааг хянаснаар таньд давуу тал гарна гэсэн үг. Тэрхүү мэдээллээ ашиглан өөрсдийн маркетингийн компанит ажилдаа тусгаж өгвөл ашигтай.

7. Чанарын шаардлагад нийцсэн хүн олох хэцүү

Сошиал медианы идэвхтэй ажилтантай байна гэдэг хамгийн чухал. Амьд онлайн харилцаатай , таны компанийг илүү сэтгэл татам байлгах чадвартай, биеэ даасан хүнийг сонгох хэрэгтэй.

8.Хямралын үед дутмаг сошиал медиатай байна гэдэг хор уухтай л ижил

Эрт эсвэл орой, ихэнх бизнесийн туршлага нь ямар нэгэн олон нийтийн харилцаатай эсвэл хямралтай холбогдолтой бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг. Амжилттай эргэж хөл дээрээ боссон компаниудын ихэнх нь төлөвлөгөөндөө сошиал медиаг хямралын менежменттэй нэгтгэсэн байдлаар тусгаж өгсөн байдаг. Тэд твиттер болон бусад сувгуудыг ашиглан хөндөгдөөгүй цуурхал болон сэдвийг хөндөж буцаад тоглолтод оролцдог бол сошиал медиагүй бизнесүүдийн хувьд уур хилэнтэй сэтгэгдлүүдийн цунамид өртөж хор хөнөөл авдаг байна.

Та ямар нэгэн юмнаас хоцроогүй биз? Та хэрэглэгчээ татах сошиал медиа талбараа сонгон өөрийн гэсэн фен, найзуудын бүлгээ үүсгээрэй.